Долоон настай YouTube-ийн саятан
related link Холбоос

Худалдаж авсан тоглоом нь тоглоход хэр тохиромжтой тухай сэтгэгдлээ хуваалцан, видеогоо YouTube-д тавьдаг долоон настай хүү 22 сая ам. долларын орлогоороо YouTube-ийн хамгийн өндөр орлоготой саятнаар тодорчээ. Татвар, зуучлагч болон хуульчийн төлбөр ороогүй Риан хүүгийн цэвэр орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ онд хоёр дахин өссөн байна. “Хүүхдүүд яагаад чиний видеог үзэх дуртай байдаг юм бол?” гэсэн сурвалжлагчийн асуултад тэрээр “Учир нь би бусдыг хөгжөөж чаддаг болохоор” гэж хариулах энэ адтай хүүгийн видеог 2015 оноос хойш 26 тэрбум удаа үзсэн агаад эдүгээ тэрээр 17.3 сая дагагчтай болжээ. 2017 онд уг жагсаалтыг тэргүүлсэн Minecraft тоглогч Даниэл Миддэлтон 16.5 сая ам. долларын орлогоороо энэ удаад 4-рт бичигджээ. Жэк Пол 6-р байраас хоёр руу урагшилсан бол түүний ах Логан 14.5 сая ам. долларын орлогоор 10-р байрт оржээ. Логан Пол нэг видеондоо Японд амиа хорлосон хүний цогцос үзүүлсэн нь орлогод нь нөлөөлсөн байв.

Ингээд YouTube-ийн саятнуудын жагсаалтыг танилцуулъя: