Үйлчилгээний нөхцөл

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү нөхцөлийн зорилго нь хэрэглэгч Red Point Mongolia Application (цаашид гар утасны аппликэйшн гэх)-ний тусламжтайгаар РэдПойнт цуглуулах, урамшууллын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Урамшуулалт хөтөлбөрт заасан байгууллагууд / цаашид Хамтрагч байгууллага гэх/ хэрэглэгчдийн оноо цуглуулах үндсэн нөхцөлийн хэрэгжилтэд хяналт тавина.

1.3 Хэрэглэгч (РэдПойнт урамшууллын хөтөлбөрт албан ёсны бүртгэлтэй хэрэглэгчийг цаашид Хэрэглэгч гэх) вэб сайт болон гар утасны аппликэйшн-д бүртгүүлэх, вэб сайт болон гар утасны аппликэйшн-д байршсан үйлчилгээнүүдийг авахаас өмнө уншиж танилцан, хүлээн зөвшөөрч баталгаажуулна.

1.4 Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд “РэдПойнт” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Монгол Ай Ди” ХХК /цаашид Компани гэх/ болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.

1.5 Бараа бүтээгдэхүүн захиалга тэдгээртэй холбоотой чанарын баталгаа, хүргэлтийн үйлчилгээтэй холбоотой асуудалд хөтөлбөртэй хамтрагч үйлчилгээний байгууллагууд болох онлайн дэлгүүр, үзвэр үйлчилгээ, даатгал гэх мэт /цаашид Гуравдагч Байгууллага гэх/ хяналт тавьж хариуцаж ажиллана.

ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

2.1 Компани дараах эрх, үүрэгтэй байна:

2.1.1 Вэб сайт, гар утасны апп-ийн хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.

2.1.2 Компани вэб сайт болон гар утасны аппликэйшн мэдээллийн шинэчлэл, үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөв байллыг бүрэн хариуцна.

2.1.3 Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн, аюулгүй, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт хянаж шалгана.

2.1.4 Хэрэглэгчийн оруулсан мэдээллийг зөвхөн хэрэглэгчийн хүсэлтэд хариулах, үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхааруулах, хэрэглэгчтэй холбоо барихад ашиглана.

2.1.5 Компани нь эрх бүхий хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад ямар ч нөхцөлд хэрэглэгчийн мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

2.1.6 Хэрэглэгчийн буруутай үйлдлийн улмаас мэдээллийн нууцлал алдагдсан ба үүнтэй холбогдон гарсан хохирлыг Компани хариуцахгүй.

2.1.7 Хэрэглэгчийн оноо дуусахаас сарын өмнө Компани хэрэглэгчид мэдээлэл хүргүүлж сануулна.

2.1.8 Оноо дуусах хугацааны талаар сануулах мэдээлэл хүргүүлсний дараа хэрэглэгчийн буруутай үйлдлээс болж оноогоо мэдээгүй автоматаар хасуулсан тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.

2.2 Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй байна:

2.2.1 Вэб сайт, гар утасны аппликэйшн нь Компанийн өмч бөгөөд лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад аливаа байдлаар ашиглахыг хориглох ба хэрэглэгч энэхүү нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

2.2.2 Хэрэглэгч гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, бүртгэлээсээ гарч браузерээ хаах, гар утасны аппликэйшн-д нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байх замаар өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө бүрэн хариуцна. Алдсанаас үүсэх хохирлыг Компани хариуцахгүй болно.

2.2.3 Хэрэглэгч өөрийн сайн дураар гар утасны аппликэйшн -д хувийн мэдээллийг бүртгүүлнэ.

2.2.4 Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

ГУРАВ. ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

3.1 Хэрэглэгч гар утасны аппликэйшн-д бүртгүүлж гишүүн болсноор өөрийн РэдПойнтын үлдэгдлийг хянах, хуулга шалгах, РэдПойнт худалдаж авах, шилжүүлэх, хүлээн авах зэрэг үйлдлийг хийх боломжтой байхаас гадна төрөл бүрийн үйлчилгээ авах боломжтой.

3.2 Хэрэглэгч гар утасны аппликэйшн ашиглан гишүүнээр бүртгүүлэхийн тулд өөрийн утасны дугаар, имэйл хаяг, нууц үг сэргээхэд ашиглах өөрийгөө мөн гэдэгийг нотлох нууц асуултууд болон банкны картын дугаарыг сайн дураар оруулна.

3.3 Хэрэглэгч бүртгүүлсний дараа баталгаажуулалт хийснээр албан ёсны гишүүн болно.

3.4 Хэрэглэгч имэйл хаяг болон утасны дугаараар гишүүн болох ба нэг имэйл, утасны дугаар дээр нэгээс олон хэрэглэгч бүртгүүлэх болон ашиглах боломжгүй байна.

3.5 Гар утасны аппликэйшнээр хэрэглэгч бүртгүүлэн гишүүн болсноор онлайн данс үүснэ.

3.6 Хэрэглэгч энэхүү үйлчилгээний журамд заасан үүргээ зөрчсөн эсвэл дараах зөрчлийг гаргасан тохиолдолд Компани тухайн хэрэглэгчийн дансыг хааж, шаардлагатай бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагаар шалгуулах ба учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Үүнд:

3.6.1 Гар утасны аппликэйшнд буруу эсвэл худал мэдээлэл оруулах;

3.6.2 Өөрийн бүртгэлгүй картыг ашиглах;

3.6.3 Өөрийн худалдан авалттай холбоогүй РэдПойнтыг аливаа байдлаар оруулах;

3.6.4 Бусад байдлаар Компанийг хуурч мэхлэх, залилахыг оролдсон аливаа үйлдэл гаргасан бол.

3.7 РэдПойнт хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдийн худалдан авалтыг урамшуулах хөтөлбөр тул байгууллагын хэрэгцээний худалдан авалтанд РэдПойнт хуримтлагдахгүй.

3.8 Хэрэглэгч РэдПойнт урамшуулалын Хамтрагч Байгууллагуудаас хийсэн худалдан авалтад РэдПойнт хуримтлуулахын тулд тогтмол бэлэн бусаар төлбөр хийдэг 4 хүртэлх тооны төлбөрийн картаа вэб болон гар утасны аппликэйшн дээрх өөрийн бүртгэл дээрээ холбох ба эдгээр төлбөрийн картаар Хамтрагч Байгууллагуудад хийсэн худалдан авалтанд ногдох РэдПойнт нь автоматаар хуримтлагдана. Бэлэн мөнгөөр төлбөр хийсэн тохиолдолд НӨАТ-ын баримтан дээрх QR код болон 10 оронтой РэдПойнт кодыг гар утасны аппликэйшны тусламжтайгаар бүртгүүлж, РэдПойнтоо хуримтлуулах боломжтой.

3.9 РэдПойнт кодыг тухайн худалдан авалт хийсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор бүртгүүлсэн тохиолдолд тухайн код нь 72 цагийн дотор автоматаар баталгаажиж РэдПойнт орно. 60 хоног өнгөрсний дараа бүртгүүлсэн РэдПойнт код нь, хүлээгдэж буй төлөвт шилжих ба хэрэглэгч НӨАТ-ын баримтаа шалгуулснаар тухайн худалдан авалтын РэдПойнтыг олгоно.

ДӨРӨВ. РЭДПОЙНТ СИСТЕМ

4.1 Хэрэглэгч РэдПойнт цуглуулахдаа:

4.1.1 Петровисийн шатахуун түгээх станцын бэлэн болон бэлэн бус худалдан авалтын 100 төгрөг тутамд 1 РэдПойнт.

4.1.2 Петромартын бэлэн бус гүйлгээний 100 төгрөг тутамд 1 РэдПойнт.

4.1.3 ХасБанкны карт эзэмшигчид РэдПойнт цуглуулах боломжтой тэмдэг бүхий тэмдэглэгээтэй ХасБанкны ПОС төхөөрөмжид картаа уншуулж худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 1%-тай тэнцэх РэдПойнт.

4.1.4 PC Mall электрон барааны дэлгүүрийн салбаруудад хийсэн худалдан авалтын 100 төгрөг тутамд 1 РэдПойнт.

4.1.5 Юнигазын авто газ түгээх станцаас хийсэн худалдан авалтын 100 төгрөг тутамд 4 РэдПойнт.

4.1.6 Nitro B кофе шопоор үйлчлүүлэн худалдан авалтын үнийн дүнгийн 100 төгрөг тутамд 1 РэдПойнт

4.1.7 MAS замын хажуугийн үйлчилгээг авснаар үйлчилгээний үнийн дүнгийн 100 төгрөг тутам 1 РэдПойнт.

4.2 Гар утасны аппликейшн дээр тогтмол ашигладаг 4 хүртэлх банкны картаа бүртгүүлснээр тухайн картаар дээрх үйлчилгээний байгууллагуудад хийсэн худалдан авалтын РэдПойнт автоматаар орох ба хянах боломжтой болно.

4.3 РэдПойнт нь худалдан авалт хийснээс хойш 24-72 цагийн дотор РэдПойнт хэрэглэгчийн дансанд орно.

4.4 РэдПойнт хэрэглэгчийн дансанд орсон өдрөөс хойш 24 сарын хугацаанд хүчинтэй байна. 24 сарын хугацаа нь дууссан РэдПойнт хэрэглэгчийн данснаас автоматаар хасагдана.

4.5 Гар утасны аппликейшн дээр бүртгэлгүй картаар худалдан авалт хийсэн тохиолдолд РэдПойнт хуримтлагдахгүй.

4.6 Хэрэглэгч хуримтлуулсан РэдПойнтоороо РэдПойнтаппликейшн дээрээс олон төрлийн үйлчилгээ авах боломжтой юм.

4.7 Хэрэглэгчийн РэдПойнт нь бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээг худалдаж авахад хүрэлцэхгүй тохиолдолд үлдэгдэл РэдПойнтоо мөнгөөр худалдан авах боломжтой. РэдПойнт худалдан авах зарчим 1 РэдПойнт = 1 төгрөг байна.

4.8 Худалдаж авсан РэдПойнтыг буцаах боломжгүй.

4.9 Хэрэглэгч бэлнээр худалдан авалт хийсэн бол заавал НӨАТ-ын баримт дээрх 10 оронтой РэдПойнт кодыг бүртгүүлснээр РэдПойнт орно.

4.10 Хэрэглэгч хоорондоо РэдПойнт илгээх, хүлээн авах боломжтой.

ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО

5.1 Хэрэглэгчийн цуглуулсан РэдПойнт нь Хамтрагч Байгууллагуудын үнэнч хэрэглэгчээ урамшуулж буй хэлбэр бөгөөд вэб болон аппликэйшн дээр байршиж буй үйлчилгээг хэрэглэгч өөрийн цуглуулсан оноогоо ашиглан хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломжтой юм.

5.2 Хэрэглэгчийн цуглуулсан РэдПойнт нь байгуулагын борлуулалтын урамшуулал тул худалдан авалтын үнийн дүнд НӨАТ олгохдоо худалдан авалтанд ноогдох РэдПойнтийг хассан дүнгээр олгоно.

5.3 Хэрэглэгч РэдПойнтоо дараагийн худалдан авалтанд зарцуулахад НӨАТ олгогдно.

ЗУРГАА. БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРГЭЛТ, ХҮЛЭЭН АВАХ НӨХЦӨЛ

6.1 Хэрэглэгч вэб сайт болон гар утасны аппликейшн дээрх Гуравдагч Байгууллагуудын үйлчилгээг өөрийн РэдПойнтоороо авсан тохиолдолд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, нөөц түүний захиалга, хүргэлт түүнтэй холбоотой үүсэх аливаа асуудлыг Гуравдагч Байгууллага бие даан хариуцаж ажиллана.

6.2 Гэрээний 6.1-д заасан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа нь Гуравдагч Байгууллагын “Үйлчилгээний Үндсэн Нөхцөл”-ийн дагуу хэрэгжинэ.

ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ

7.1 Үйлчилгээний нөхцөлд Компани өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг уншиж танилцаж байх үүрэгтэй ба танилцаагүй байх нь хожмын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.2 Хэрэглэгч нь РэдПойнттой холбоотой мэдээлэл авах болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулах зүйл гарвал вэб сайт болон гар утасны аппликейшний “санал хүсэлт” хэсэгт хандар эсвэл Лавлах утас 11-31-80-20 дугаарт холбогдон асуудлуудаа шийдүүлнэ.

7.3 Хэрэглэгчийн лавлах төв нь зөвхөн ажлын цагаар ажиллах ба хэрэглэгч санал хүсэлтээ цахимаар илгээх боломжтой бөгөөд ирүүлсэн хүсэлтэд ажлын 48 цагийн дотор шийдвэрийг хүргүүлнэ.

7.4 Хэрэглэгчээс ирүүлсэн гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайт, гар утасны аппликейшны үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.