RedPoint
Аппликэйшн

REDPOINT ГЭЖ ЮУ ВЭ?

Жолооч хүн бүрийн хэрэглээнд зориулсан цогц урамшууллын платформ юм. Та энэхүү аппликейшныг ашигласнаар худалдан авалтын үнийн дүнд суурилсан нэгдсэн урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

ХЭРХЭН ОНОО ЦУГЛУУЛАХ ВЭ?

Та манай хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэн худалдан авалт хийснээр 100 төгрөг тутамд 1 рэдпойнт оноо хуримтлуулна.

ХЭРХЭН ОНООГОО АШИГЛАХ ВЭ?

Таны цуглуулсан 1 оноо 1₮ тэй тэнцэнэ. Цуглуулсан оноогоороо та байгууллагуудын үүсгэсэн урамшуулал болон хямдралуудыг худалдан авах, онлайн дэлгүүрээс захиалга хийх, үйлчилгээний газар төлбөр төлөхдөө шууд ашиглах боломжтой.

1. RedPoint
2. Оноо
    1. Одоогийн байдлаар РэдПойнт лояалти хөтөлбөрийг дараах байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Үүнд:
    2. Хасбанк - Хэрэглэгч та өөрийн Хасбанкны картаар Хасбанкны Пос терминалд заасан газаруудад худалдан авалт хийж картаа уншуулсан тохиолдолд гүйлгээний 100 төгрөг тутамд 1 РэдПойнт оноо автоматаар орох болно.
    3. PC mall - Pc mall дэлгүүрийн дурын салбар дээр хийгдсэн худалдан авалтын 100 төгрөг тутам 1 РэдПойнт оноо
    4. Юнигаз - Юнигазын дурын салбар дээр хийгдсэн худалдан авалтын 100 төгрөг тутам 4 РэдПойнт оноо (хувь хүн), 8 РэдПойнт оноо (байгууллага)
    5. МАS - МАS замын хажуугийн үйлчилгээг авснаар үнийн дүнгийн 100 төгрөг тутамд 1 РэдПойнт оноо
    6. Nitro B коффе шоп - Нитро Б коффе шопоос худалдан авалт хийж үнийн дүнгийн 100 төгрөг тутамд 1 оноо
    7. Петровис - Петровисийн дурын шатахуун түгээх станц дээр хийсэн худалдан авалтын 100 төгрөг тутам 1 РэдПойнт оноо
    8. Петромарт - Петромартын дурын салбар дээр хийсэн худалдан авалтын 100 төгрөг тутам 1 РэдПойнт оноо
  • Хэрэглэгч та аппликейшны үндсэн нүүр хэсгээс RedPoint цэсийг сонгож оноо цуглуулах болон зарцуулах цэг хэсэгт дарж газрын зураг дээрээс байршлын мэдээлэл харах боломжтой.

  • Хэрэглэгч та аппликейшны үндсэн нүүр хэсгээс RedPoint цэсийг сонгож оноо цуглуулах болон зарцуулах цэг хэсэгт дарж газрын зураг дээрээс байршлын мэдээлэл харах боломжтой.

  • Нэмэгдэнэ. БЭЛЭН гүйлгээ хийсэн хэрэглэгчийн хувьд, танд очих НӨАТ-ийн баримт дээрх 10 оронтой REDPOINT КОД–ыг Redpoint аппликейшний оноо бүртгүүлэх хэсэгт оруулан оноогоо бүртгүүлэх боломжтой. Тухайн бүртгүүлж буй код нь 61-с дээш хоног болсон бол оноо орохгүй, 60 хоногийн дотор бүртгүүлж оноогоо авах боломжтой. Петромарт-н хувьд зөвхөн бэлэн бус буюу төлбөрийн картын гүйлгээнд оноо орох бөгөөд бэлэн гүйлгээнд оноо орохгүй.

  • РэдПойнт аппликейшн дээр бүртгүүлсэн төлбөрийн картаар худалдан авалт хийсэн тохиолдолд бэлэн бус гүйлгээний оноо автоматаар орох болно. Петромарт-н хувьд зөвхөн бэлэн бус буюу төлбөрийн картын гүйлгээнд оноо орно. Хасбанк-н хувьд Рэдпойнт олгох тэмдэглээ бүхий мерчант дээр хийсэн хэрэглэгчийн Рэдпойнтод бүртгэлтэй картаар гүйлгээ хийсэн үед ажлын 2-3 хоногийн дотор оноо орно.

  • Боломжгүй. Смс-р зөвхөн онооны мэдээлэлээ харах боломжтой. Оноо бүртгүүлэх болон ашиглахын тулд заавал аппликейшны хэрэглэгч болсон байх шаардлагатай.

  • РэдПойнт аппликейшн дээрх үндсэн цэсний РэдПойнт хэсгээс оноо худалдан авах хэсгиийг сонгоно. Оноо худалдан авахдаа РэдПойнт аппликейшн дээр бүртгүүлэн баталгаажуулсан картаар 1 РэдПойнт 1₮ -р худалдан авалт хийх боломжтой.

  • Гүйлгээ хийсэн төлбөрийн картаа бүртгүүлсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Хэрвээ картаар худалдан авалт хийсэн бол картын дугаар болох 16 оронтой тоог Redpoint аппликейшн-ний "төлбөрийн карт нэмэх" хэсэгт бүртгүүлж нэмсэн байх шаардлагатай ба хэрвээ худалдан авалт хийснийхээ дараа төлбөрийн картаа бүртгүүвэл оноо орохгүй.

  • Худалдан авалт хийснээс хойш 24-72 цагийн дотор оноо орно.

  • RedPoint хэрэглэгчийн дансанд орсон өдрөөс хойш 24 сарын хугацаанд хүчинтэй байна. 24 сарын хугацаа нь дууссан Red Point хэрэглэгчийн данснаас автоматаар хасагдана. Тухайн сард дуусах онооны нотификэйшн буюу мэдэгдэл нь нэг сарын өмнө хэрэглэгчид очно.

  • 130360 гэсэн тусгай дугаарт redpoint гэж бичснээр онооны мэдээлэлээ харах боломжтой мөн РэдПойнт аппликейшн дээрээс шалгах боломжтой.

  • Цуглуулсан РэдПойнт оноогоороо онлайн дэлгүүрээр худалдан авалт хийх, үзвэр үйлчилгээний тасалбар авах зэрэг олон үйлчилгээг аппликейшн-р дамжуулан авахаас гадна бусад хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэхдээ оногоо ашиглах боломжтой. Жишээ нь: Петромартаас бүртгэлтэй картаа ПОС терминалд уншуулан газар дээр нь оноогоо зарцуулах боломжтой. Мөн РэдПойнт аппликейшн дээр зарлагдах гэнэтийн урамшуулал (онцгой санал)-ыг авах эрх нээгдэнэ.

  • RedPoint олгож буй мерчант байгууллагууд RedPoint оноо цуглуулах боломжтой гэх стикер наалтыг наасан байгаа түүгээр таньж мэдэх боломжтой. Хасбанкны лавлах төв 1800-1888 болон албан ёсны вэб сайтаас https://www.xacbank.mn/product/129 авах боломжтой юм

  • Та ямар ч шимтгэл төлөхгүйгээр өөрийн RedPoint-оо бусдад бэлэглэх, бусдаас RedPoint хүлээн авах боломжтой. Нэг өдөрт хамгийн багадаа 1000 оноо, ихдээ 10.000 оноо шилжүүлж болно. Redpoint шилжүүлэх цэсээр хийх.

3. Утасны дугаар солих
4. Нууц үгтэй холбоотой
  • РэдПойнт аппликейшны хэрэглэгчийн нэвтрэх хэсгийн доор байрлах нууц үг мартсан хэсгийг дарж сэргээх нууц үг бүртгэлтэй утасны дугаарт очно. Уг сэргээх нууцыг өөрийн шинэ нууц үгээр заавал солино.

5. Захиалсан бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой
6. Банкны төлбөрийн карт
  • Бүх банкны төлбөрийн карт боломжтой. Гүйлгээ хийсэн банкны картаа RedPoint аппликейшнээр бүртгүүлэн гүйлгээ хийсэн төлбөрийн картаа нэмэхэд оноо автоматаар орно. Та өөрийн 4 хүртэлх банкны картыг нэмэх боломжтой юм. Мөн Петровис ПОС-с өөр төрлийн (голомт пос) пос терминалд төлбөрийн карт уншуулбал оноо орохгүй. AMEX картын гүйлгээний хувьд хэрэглэгчээс хүсэлт ирүүлсний дараа Голомт банкны хуулгыг тулган шалгаж системд гараар оруулах боломжтой.

  • РэдПойнт аппликейшны хамгийн доор байрлах хэтэвч цэсийг сонгон карт нэмэх хэсгийг дарж төлбөрийн картын 16 оронтой тоог оруулан картаа нэмэх боломжтой.

7. Банкны төлбөрийн карт баталгаажуулах
8. Онцгой санал
  • РэдПойнт урамшуулалт хөтөлбөрт нэгдэн гэрээ байгуулсан мерчантуудын онцгой хямдралтай үнээр, сонирхолтой урамшуулалт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд олгож хэсэг юм.

  • Бүх РэдПойнт хэрэглэгчид РэдПойнт оноогоороо авах боломжтой.

9. Хандив
  • РэдПойнт урамшуулалт хөтөлбөр нь улирал тутамд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян болон нийгэмд хэрэгтэй төсөл хөтөлбөрт зориулж хандивын аян зохион байгуулах ба хандив өргөсөн хэрэглэгчид оноогоо үржүүлэн авах боломжтой.

  • РэдПойнт хэрэглэгчид аппликейшны хандив цэсийг дарж хандивын дугаараа бөглөн доод тал нь 1000 РэдПойнт оноогоор хандив өргөх боломжтой.

  • Хэрэглэгч сайн үйлсийн аянд нэгдэж хандив өгснөөр хэрэглэгч нэг Redpoint гэх 8 үсэгнээс 1 үсэг сонгож, 24 тооноос 5 тоо сонгох боломж бүрдэнэ. Ингэснээр хэрэглэгч хандивын дугаараараа нэмэлт урамшуулалд оролцох боломж үүснэ. Жишээ нь: оноогоо үржүүлж авах боломжтой.

  • Хандив цэс ний Таны хандивын дугаарууд хэсгээс харах боломжтой

  • Сайн үйлст хувь нэмрээ оруулан хандив өргөсөн хэрэглэгчдээ урамшуулах үүднээс оноогоо үржүүлэн авах боломжтой болгосон ба хандивын дугаараараа оноо үржүүлэн авах урамшуулалд хамрагдана.

  • Хандивын дугаар нь дараах нөхцөлийн дагуу таарсан хэрэглэгчдэд оноог нь үржүүлж олгоно. Үүнд

    5 тоо 1 үсэг – 3,000,000 Рэдпойнт

    5 тоо – 1,000,000 Рэдпойнт

    4 тоо 1 үсэг – 50,000 Рэдпойнт

    4 тоо – 10,000 Рэдпойнт

    3 тоо 1 үсэг – 5,000 Рэдпойнт

    3 тоо – 1,500 Рэдпойнт

  • RedPoint албан ёсны Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан урамшуулалт аяныг зохион байгуулах ба заасан нөхцөлийн дагуу хандивын дугаар нь таарсан хэрэглэгчдэд аппликейшн дээр нь давхар мэдэгдэх болно.

  • Хэрэглэгч 3 сая хүртэлх оноог урамшуулал болгон авах боломжтой. Харин хандивын дугаарыг хэрэглэгч өөрөө бүртгүүлж оруулах учир ижил хандивын дугаар бөглөсөн хэрэглэгчид урамшууллын оноог хувааж авах болохыг анхаарна уу.

10. Бидэнтэй холбогдох
  • Урамшууллын хөтөлбөр, түүний журамтай www.petrovis.mn, www.redpoint.mn сайтаас танилцана уу. Мөн Хэрэглэгчийн лавлах утас 1800-1122 дугаарт холбогдоно уу.

Татаж суулгах
Та доорх QR кодыг өөрийн гар утасны камераар уншуулаад Redpoint аппликейшнаа татан авч суулган, худалдан авалтаа хийгээрэй.