Таны бие ямар үнэтэй вэ?
related link Холбоос
  • Бидний бие ямар ер бусын гэдгийг та мэдэх үү? Бидний биед мөнгөөр үнэлэгдэх элемент, хэдэн мегабит дата, хэдэн их наяд эс байдаг.
  • Билл Гэйтсийн бие угтаа 1,956 ам. долларын үнэ хүрэх ажээ.
  • Канадын поп од Жастин Бибэрийн тархины эс, элэгний эснээс нь тав дахин цөөн.
  • Шилдэг теннисчин Сэрэна Виллиамсын бие 24.5 их наяд цусны улаан эсээр тэжээгддэг гэнэ.
  • Нийгмийн сүлжээний анхдагч Марк Цукэрбэргийн биед 800MB дата байдаг.
  • Ерөнхийлөгч Барак Обамагийн тархи нь зүрхээ захирдаг агаад тархиных нь жин 1.4 кг, харин зүрх нь ердөө 0.4 кг юм байна.

Тэгвэл та бүхэн BBC Earth-ээс боловсруулан гаргасан, олны анхаарлыг ихээр татсан нэгэн программыг ашиглан өөрийн биеийн үнэлгээг гаргах боломжтой юм байна шүү.

Та өөрийн төрсөн огноо, хүйс, өндөр, жин зэрэг мэдээллийг оруулж өөрийнхөө тухай дараах зүйлийг мэдэж авах боломжтой. Үүнд:

  • Таныг бүрдүүлж буй химийн орц, бас таны бие хэр үнэ хүрэх тухай хөгжилтэй тооцоолол
  • Таны бие хэдэн атомаас бүрдэж байгаа, тэдгээрийг юу бүрдүүлж байгааг
  • Та хэдэн өөх тос, цус, арьс болон тархины эстэйгээ
  • Таны биед хэдэн микроб амьдарч байгааг
  • Дотор эрхтнийхээ хэмжээ болон жин
  • Та өдий хүртэл хэр хэмжээний нус, шүлс, эр эс эсвэл өндгөн эс боловсруулснаа
  • Хэдэн удаа нүдээ цавчиж, амьсгалж, эвшээж, бас унгаснаа олж мэдээрэй.

Та энд дарж BBC Earth website руу очно уу.