Хоёр зуун жилийн настай шар айраг

Австралийг шар айрган дээрээс боссон орон гэдэг. 1700аад оны сүүлээр Европоос ирж суурьшсан хүмүүст хоол хүнснээс гадна шар айраг, согтууруулах ундааны хэрэгцээ өндөр байжээ. 1796 онд Энэтхэгийн Калкутта хотоос дарс, спирт, шар айраг тэргүүтнийг дүүртэл ачсан хөлөг Сиднэй рүү хөдөлсөн авч зорьсон газартаа хүрч чадалгүй сүйдсэн байлаа. Хоёр зуун хорин жилийн хойно илрүүлсэн Тасманы тэнгист сүйрсэн тэрхүү хөлөг онгоцонд мөнөөх лонхтой шар айргууд бүрэн бүтэн байж байв. Австралийн дарсны судалгааны хүрээлэн шинжилгээ хийгээд олон зууны настай шар айрагт исгэгч нь “амьд” хадгалагдаж байгааг тогтоосныг James Squire компани исгэн “Сөнөсөн хөлөг онгоцонд хадгалагдсан шар айраг” нэрээр худалдаанд гаргажээ.