Dolce & Gabbana компани Хятадын ард түмнээс уучлал гуйв

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Dolce & Gabbana компани мөн сарын 21нд Шанхайд зохиогдох шоуны сурталчилгаа болгож хятад бүсгүй савхаар итали хоол идэж буй богино хэмжээний гурван видеог Хятадын олон нийтийн сүлжээ болох Weibo-д байршуулсны дараа иргэдийн дунд арьс өнгөөр ялгаварласан утга агуулгатай хэмээн тус брэндийг бойкот хийх хөдөлгөөн өрнөсөн байна. Хэдийгээр компанийн зүгээс 24 цагийн дотор видеог устгаж, удирдлагууд нь Хятадын ард түмнээс уучлалт гуйсан боловч олны дундах дургүйцэл намжаагүй л байна.