Таны өмссөн хувцас ямар үнэтэй вэ?

Оросын YouTube-чид брэндийн хувцас өмссөн, орчин үеийн загварын чиг хандлага хөөгч залуусаас энэ асуултыг асуун сурвалжлага хийсэн нь эдүгээ Оросын YouTube-д хамгийн олон хандалт аваад байна. Москва, Санкт-Петербург хотын гудмаас бэлтгэсэн уг нэвтрүүлэгт оролцогчдоос хамгийн үнэтэй хувцас өмссөн охины хувцас хагас сая рублийн үнэ хүрэхээр байжээ. Энэ видеог хоёрхон сарын дотор 3.6 сая удаа үзэж, 4 000 гаруй санал сэтгэгдэл үлдээсний дийлэнх нь сөрөг сэтгэгдлүүд байна.