Шинэ цагийн алдартнууд - Виртуал одод

Интернэт орчинд цоо шинэ “төрлийн” алдартнууд төрөн гарч ирж, нийгмийн сүлжээгээр яг л энгийн хүн шиг ярьж, зургаа даран оруулж байна. Тэдний нэг болох Кизуна Аль YouTube дээр 2.3 сая дагагчтай болжээ. Амьдрал, хайр дурлал, видео тоглоомын тухай ярьж, дуулсан видеогоо өдөр бүр шахам онлайнаар цацаж байдаг Кизуна нь залуу бүсгүйн дүртэй, жүжигчин дуу оруулсан, хиймэл оюун ухаантай зохиомол дүр юм.

Японд сүүлийн үед YouTube дээр их дэлгэрч буй ийм дүрүүдийг “Virtual YouTubers” буюу VTubers хэмээн нэрлэж байгаа бөгөөд тэдний тоо хэдийнэ 4 000 давжээ. Саяхан Японы нэгэн төрийн албан хаагч онлайнаар танилцан, дурласан ийм нэгэн виртуал дүртэй гэрлэхэд 18 000 ам. доллар төлж, хуримын ёслолоо хийсэн байна. Тус технологийг хөгжүүлэгч компанид өөрийн дуртай виртуал дүртэй хуримаа хийх 3 500 гаруй хүний өргөдөл ирээд байгаа аж.