point гэж юу вэ?

Хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах урамшуулалт хөтөлбөр юм.

Та RedPoint ашиглахын тулд заавал бүртгүүлсэн байх ёстой.

point хэрхэн цуглуулах вэ?

  • Улаанбаатар хотын хэрэглэгчдийн бүх төрлийн банкны төлбөрийн картаар гүйлгээ хийсэн бүртгэлтэй хэрэглэгчийн оноо автоматаар шууд орно. БЭЛЭН гүйлгээ хийсэн хэрэглэгчийн хувьд иргэнд очих төлбөрийн баримт дээрх 10 оронтой REDPOINT КОД–ыг аппликейшн болон вэбсайтаар нэвтэрч, RedPoint код оруулах хэсэгт оруулж өгснөөр RedPoint-оо авах боломжтой.
  • Орон нутгийн бүх төрлийн банкны төлбөрийн карт болон БЭЛЭН гүйлгээ хийсэн БҮХ ХЭРЭГЛЭГЧ иргэнд очих төлбөрийн баримт дээрх 10 оронтой REDPOINT КОД–ыг аппликейшн болон вэбсайтаар нэвтэрч орсныхоо дараа RedPoint код оруулах хэсэгт оруулж өгснөөр RedPoint-оо авах боломжтой.
  • Онлайнаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн нэр дээрх утасны дугаараас 130360 тусгай дугаар руу 10 оронтой REDPOINT КОД–ыг явуулснаар утасны дугаарт харгалзах дансандаа RedPoint-оо хуримтлуулах боломжтой.

RedPoint хэрэглэгчийн дансанд орсон өдрөөсөө эхлэн 24 сарын хугацаанд хүчинтэй байна. 24 сарын хугацаа нь дууссан RedPoint хэрэглэгчийн данснаас автоматаар хасагдана.

Худалдан авалт хийж, дурын банкны картаар төлбөрөө хийх эсвэл бэлэн мөнгөөр төлбөрөө төлж REDPOINT КОД-оо бүртгүүлснээс хойш ажлын 72 цагийн дотор RedPoint хэрэглэгчийн дансанд орно.

Каталог гэж юу вэ?

RedPoint.mn вэбсайт болон RedPoint гар утасны аппликейшн дээр байршиж буй КАТАЛОГ цэсээс та RedPoint-оороо төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг 51% хүртэл хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломжтой.

point хэрхэн ашиглах вэ?

RedPoint.mn вэбсайт болон гар утасны RedPoint аппликейшн татаж аваад бүртгүүлснээр ашиглах, хэрэглэх боломжтой.

Нэмэлт боломжууд

Худалдан авах
Худалдан авахыг хүссэн бараанд таны RedPoint хүрэхгүй бол үлдсэн RedPoint-ийг худалдан авах боломжтой. /1RedPoint=2₮/
Шилжүүлэх
Та өөрт байгаа RedPoint-оо бусад хэрэглэгч рүү шилжүүлэх боломжтой. RedPoint шилжүүлэхэд шимтгэлгүй.

Бараагаа хэрхэн авах вэ?

Та худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өөрт хамгийн ойр байрлах, сонгосон доорх шатахуун түгээх станцын Петромарт дэлгүүрээс очиж авна. Ингэхдээ худалдан авсан барааныхаа бар код эсвэл бар кодын доор харгалзах 10 орон бүхий кодыг шалгуулан бараагаа хүлээн авна.

Хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах урамшуулалт хөтөлбөр.