Танд тусламж хэрэгтэй юу?

Түгээмэл асуулт, хариулт
1. RedPoint хөтөлбөрийн талаар
  • Петровисийн хэрэглэгчдийн оноонд суурилсан урамшууллын хөтөлбөр юм. Монгол орон даяарх Петровисийн 400 гаруй шатахуун түгээх станцаас худалдан авалт хийхэд хэрэглэгчдийн дансанд RedPoint хуримтлагдана.

    Хуримтлуулсан RedPoint-оороо каталог дээрээс төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс 51% хүртэл хямд үнээр авах боломжтой.

  • RedPoint код гэдэг нь бэлэн болон банкны төлбөрийн картаар худалдан авалт хийсэн Петровисийн хувь хэрэглэгчийн НӨАТУС баримт дээрх 10 оронтой тоо юм.

  • Болохгүй, “Замд гаръя” болон RedPoint хэрэглэгчийн хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулсан хөтөлбөр юм.

    Байгууллагын хэрэглэгч, шатахууны талон, петровис карт, өртөө карт, зээлээр худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд RedPoint болон “Замд гаръя” урамшууллын эрх орохгүй.

  • Та RedPoint Mongolia аппликэйшн суулган ашиглавал өөрийн RedPoint оноо болон урамшууллын эрхээ шалгах, барааны каталогиос бараа авах гэх мэт үйлчилгээ авах боломжтойгоос гадна онлайн туслах танд ажлын цагаар шууд үйлчлэх боломжтой.

2. Онооны талаар
  • Петровис шатахуун түгээх станц болон Петромарт дэлгүүрээс бэлэн болон картаар худалдан авалт хийхэд үнийн дүнгээс хамааран оноо цугларна.

    Картаар гүйлгээ хийсэн бүртгэлтэй хэрэглэгчийн оноо автоматаар шууд орно.

    Бэлнээр гүйлгээ хийсэн хэрэглэгчийн хувьд дараах замаар оноогоо авна:

    1. RedPoint.mn вэбсайтаар орон бүртгүүлж, нэвтэрч орсныхоо дараа код оруулах хэсэгт RedPoint кодыг оруулах (10 орон)
    2. RedPoint Mongolia аппликейшнийг татан аван бүртгүүлж нэвтэрч орсныхоо дараа код оруулах хэсэгт RedPoint кодыг оруулах (10 орон)
    3. 130360 тусгай дугаар руу RedPoint кодыг (10 орон) илгээнэ.
  • Бэлэн гүйлгээ хийсэн хэрэглэгчийн хувьд иргэнд очих төлбөрийн баримт дээрх 10 оронтой REDPOINT КОД–ыг аппликейшн болон вэбсайтаар нэвтэрч, RedPoint код оруулах хэсэгт оруулж өгснөөр RedPoint-оо авах боломжтой.

    Онлайнаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн нэр дээрх утасны дугаараас 130360 тусгай дугаар руу 10 оронтой REDPOINT КОД–ыг явуулснаар утасны дугаарт харгалзах дансандаа RedPoint-оо хуримтлуулах боломжтой.

  • Та худалдан авалтын НӨАТУС баримт дээр буй REDPOINT КОД-ыг (10 оронтой) RedPoint.mn вебсайт эсвэл гар утасны RedPoint Mongolia аппликейшн, эсвэл 130360 тусгай дугаар руу илгээснээс ажлын 72 цагийн дотор үүснэ.

  • Петровис шатахуун түгээх станц болон Петромартын хэрэглэгчид RedPoint aпп болон RedPoint вэб дээр байршиж буй КАТАЛОГ-оос 51% хүртэлх үнээр бараа авах боломжтой.

  • Худалдан авахыг хүсэж буй барааныхаа нийт онооны дүнгээс 49% цуглуулсан бол үлдсэн 51%-г худалдан авах боломжтой. Оноо худалдаж авахад 1оноо 1төгрөгтэй тэнцэнэ /1Point=1₮/

  • Төлбөрийн картаа бүртгүүлсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Хэрэвээ картаар худалдан авалт хийдэг бол шатахуун авахдаа ашигласан тухайн банкны карт бүртгүүлэхэд оноо aвтоматаар нэмэгдэн орно

  • Ямар ч шимтгэл төлөхгүйгээр өөрийн RedPoint-оо бусдад бэлэглэх, бусдаас RedPoint шилжүүлэн авах боломжтой.

    Хамгийн багадаа 1000 оноо, ихдээ 10.000 оноо шилжүүлж болно. RedPoint шилжүүлэх -> Шилжүүлэх оноог сонгоно -> Шилжүүлэх утасны дугаар -> OK товчыг дарна

  • Та

    1. RedPoint.mn вэбсайт-д бүртгүүлэх, эсвэл
    2. RedPoint гар утасны аппликейшн (татаж) ашиглан бүртгүүлж гишүүн болсноор RedPoint-оо шалгах боломжтой, эсвэл
    3. 130360 тусгай дугаар руу “redpoint” гэсэн мессежийг явуулснаар RedPoint-оо шалгах боломжтой. 130360 -> redpoint
  • RedPoint байнга үргэлжлэх болно. Харин "Замд гаръя" урамшуулалт аян 2017-09-31 хүртэл явагдана.

3. “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөр
  • Таны худалдан авалтын НӨАТУС баримт дээр буй 10 орон бүхий RedPoint кодоо дараах замаар бүртгүүлж авна. Үүнд:

    1. www.redpoint.mn вэбсайтаар орон бүртгүүлж, нэвтэрч орсныхоо дараа код оруулах хэсэгт RedPoint кодыг оруулах (10 орон), эсвэл
    2. RedPoint Mongolia аппликейшнийг татан аван бүртгүүлж нэвтэрч орсныхоо дараа код оруулах хэсэгт RedPoint кодыг оруулах (10 орон), эсвэл
    3. 130360 тусгай дугаар руу RedPoint кодыг (10 орон) илгээх.

    Та RedPoint (10 орон бүхий) кодыг бүртгүүлж эсвэл тусгай дугаарт илгээснээр танд дараах эрхүүд үүснэ:

    1. Таны худалдан авалтын 20,000₮ тутам урамшууллын 1 (НЭГ) эрх бүхий 8 оронтой “Замд гаръя” код үүснэ. Тус эрхээр та “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрт оролцох боломжтой. (1 худалдан авалтанд хамгийн дээд тал нь 10 урамшууллын эрх бодогдож орно)
    2. Таны худалдан авалтын үнийн дүнд харгалзах RedPoint орно. Энэ оноогоор та www.redpoint.mn вебсайтад байгаа каталогоос дуртай бараагаа худалдан авах боломжтой. 100 төг = 1 RedPoint (дэлгэрэнгүйг вебсайтаас үзнэ үү)
  • 2017 оны 7, 8, 9-р саруудад MҮОНТВ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна.

    Урамшууллын хөтөлбөрт гар утсаар бүртгүүлсэн тохиолдолд зөвхөн таны REDPOINT КОД илгээсэн гар утасны дугаарын хууль ёсны эзэмшигчийг автомашины эзнээр тодруулахыг анхаарна уу.

    RedPoint.mn вэбсайт болон гар утасны RedPoint Mongolia аппликейшн-ээр бүртгүүлсэн тохиолдолд RedPoint дансны эзэн нь автомашины эзэн болно.

  • Урмшууллын аян 2017-09-31 хүртэл явагдана харин RedPoint бол байнга үргэлжилнэ.

  • 20.000₮ = 1 урамшууллын эрх; 200.000 ба түүнээс дээш гүйлгээнд 10 урамшууллын эрх орно.

  • REDPOINT КОД-г бүртгүүлснээс хойш 72 цагийн дотор урамшууллын эрх орно.

  • RedPoint Mongolia aппликейшн болон RedPoint.mn вэбсайтнаас -> "Замд гарья урамшууллын эрх" сонгосноор тухайн тохиролд оролцох эрхийн мэдээг харах боломжтой.

  • 130360 тусгай дугаар луу 1 гэж илгээснээр урамшууллын талаарх мэдээлэл RedPoint aпп болон вэбсайт-д эсвэл бүртгэлтэй утасны дугаарт ирнэ.

  • Урамшууллын хөтөлбөр, түүний журамтай www.redpoint.mn, www.petrovis.mn вэдсайт-д хандаж танилцана уу.

    Мөн Хэрэглэгчийн лавлах утас 11-33-05-05, 11-32-12-77, 11-31-80-20 дугаарт холбогдоно уу.

4. Каталог болон бараа авах
  • RedPoint.mn вэбсайт болон RedPoint Mongolia aппликейшн дээр байршиж буй КАТАЛОГ-оос та өөрийн цуглуулсан RedPoint-оороо олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг 51% хүртэл хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.

  • Болно. 1 RedPoint = 1 төгрөг. Та зөвхөн төлбөрийн карт ашиглан онлайнаар барааныхаа нийт үнийн дүнгийн 51%-ийн RedPoint-ийг худалдан авах боломжтой. Та тухайн барааны үнийн дүнгийн 49%-ийн RedPoint-ийг Петровсийн шатахуун түгээх станц, Петромарт дэлгүүрээс дурын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийн цуглуулсан RedPoint + бусдаас шилжүүлэн авсан RedPoint байна.

    * Бусдаас шилжүүлэн авах RedPoint нь зөвхөн цуглуулсан RedPoint байна.

  • Та худалдан авалтаа баталгаажуулан RedPoint-оо зарцуулсан тохиолдолд боломжгүй.

  • Та худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өөрт хамгийн ойр байрлах, сонгосон доорх шатахуун түгээх станцын Петромарт дэлгүүрээс очиж авна. Ингэхдээ худалдан авсан барааныхаа бар код эсвэл бар кодын доор харгалзах 10 орон бүхий кодыг шалгуулан бараагаа хүлээн авна.

  • Хадгалсан бараагаа захиалах хүртэл хадгалагдана. Хэрэв хадгалсан барааны нөөц дуусвал танд Redpoint aппликейшн болон вэбсайтээр мэдэгдэл ирнэ.

  • Дараах аймгуудаас авах боломжтой:

    Нефть Хангамжийн Салбарууд Хаяг
    БагануурНИК компанийн Багануур дахь Office Багануур уурхай орох замд
    Хэнтий аймагХэнтий аймгийн Төвийн ШТС-1 Чингис тауэр зочид буудлын баруун талд Петровис ШТС
    Сүхбаатар аймагСүхбаатар аймгийн Төвийн ШТС-2. Гандангийн урд талд Петровис ШТС
    Дорнод аймагДорнод аймгийн Төвийн ШТС-3. Захын урд талд Петровис ШТС
    Говьсүмбэр аймагСүмбэр сум 1-р баг НИК ХХК. Говьсүмбэр аймаг төмөр замын гарам даваад баруун талд НИК агуулах
    Дорноговь аймагДорноговь аймаг Сайн-Шанд сум 3-р баг, Хутагтын 71а. Наадмын талбай, төмөр замын нүхэн гарцын хойд талд НИК агуулах
    Дундговь ШТС-2Дундговь аймгийн Төвийн ШТС-2. Сайнцагаан сум 7-р баг. Нэгдсэн эмнэлгийн баруун талд Петровиис ШТС
    Өмнөговь ШТС-1Өмнөговь аймгийн Төвийн ШТС-1. Даланзадгад сум 8-р баг. 15 давхар орон сууцны замын баруун талд Петровис ШТС
    Дархан-Уул аймагДархан хот. Дархан сум 3-р баг. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компаний хойд талд НИК агуулахын байр
    Сэлэнгэ ШТС-1Сэлэнгэ аймгийн Төвийн ШТС-1. Сүхбаатар сум 4-р баг. Алтан тариа үйлдвэрийн урд талд НИК ШТС
    Орхон аймагНИК Орхон аймаг. Баян-Өндөр сум Оюут баг. Дөмөг захын зүүн талд НИК төв контор.
    Булган ШТС-1 Булган аймгийн Төвийн ШТС-1. Булган сум 6-р баг. Залуус хорооллын зүүн талд НИК ШТС
    Хөвсгөл ШТС-1Хөвсгөл аймгийн Төвийн ШТС-1. 6-р баг Төв захын урд талд Петровис ШТС
    Архангай ШТС-1Архангай аймгийн Төвийн ШТС-1. Төв замын аюулгүйн тойрогийн хойд талд Петровис ШТС
    Баянхонгор ШТС-2Баянхонгор аймгийн Төвийн ШТС-2. Онцгой байдлын газрын урд талд Петровис ШТС
    Өвөрхангай ШТС-3Өвөрхангай аймгийн Төвийн ШТС-3. Төв зам, морины барианы хойд талд Петровис ШТС
    Төв НХСУлаанбаатар Толгойт нефть агуулахын төв байр. Номин агуулах өнгөрөөд төмөр замын эхний гармаар баруун гар тийш эргээд Петровис трейдинг агуулах
    Говь-алтай ШТС-2Говь-Алтай аймгийн Төвийн ШТС-2. Есөнбулаг сум Харзат баг. Төв захын баруун талд НИК ШТС
    Завхан ШТС-3Завхан аймгийн Төвийн ШТС-3. Улиастай сум Жинст баг. Нэгдсэн эмнэлгийн урд талд НИК ХХК-ийн төв контор
    Ховд ШТС-2Ховд аймгийн Төвийн ШТС-2. Жаргалант сум. Төв захын хойд талд НИК ХХК-ий төв контор
    Увс ШТС-2Увс аймгийн Төвийн ШТС-2. Улаангом сум 3-р баг. Төв захын хажууд НИК ШТС
    Баян-өлгий ШТС-5Баян-Өлгий аймгийн Төвийн ШТС-5. Өлгий сум 13-р баг. Малын захын хажууд НИК ШТС
  • Шаардлагагүй, таны захиалсан бараа бэлэн болсон тохиолдолд бүртгэлтэй утасны дугаарт бар код ирэх ба тухайн кодыг үзүүлэн бараагаа авах боломжтой.

  • Танд бар кодны мэдэгдэл ирнэ мөн

    1. "Хэрэглэгч" цэс рүү орно
    2. "Худалдаж авсан бараа" гэсэн товчийг сонгосноор таны захиалсан барааны жагсаалт гарч ирэх ба тухайн захиалсан бараан дээр даран бар кодоо харах боломжтой
5. Утасны дугаар солих
6. Нууц үгтэй холбоотой
    1. "Нууц үг мартсан" хэсэгт дарна
    2. Бүртгэлтэй е-мэйл хаягаа бичнэ
    3. "Сэргээх товчлуур" дээр дарна
    4. Е-мэйл хаягаа шалгана
    5. Е-мэйл ирсэн холбоосыг идэвхжүүлэн нууц үгийг шинээр үүсгэн сэргээнэ
    6. "Хадгалах" товчийг дарна
7. RedPoint код бүртгэх
8. Банкны карт
9. Үржүүлэгч
  • RedPoint апп татаж аван бүртгүүлсэн хэрэглэгчид дундаас тухайн 1 худалдан авалтын оноог санамсаргүй байдлаар сонгон үржигдэнэ.

Санал Чат
Санал хүсэлт