Ирээдүйн хотууд
related link Холбоос

Технологийн томоохон компаниуд амьдралын бүхий л тав тухыг бодолцсон технологийн шийдэл бүхий хот хөгжүүлэлтийн төсөлд анхаарлаа хандуулах болсон байна. Үүний нэг илрэл нь Alibabа компанийн Хятадын Ханжоу хотод хөгжүүлж буй City Brain (Хотын тархи) нэртэй хиймэл оюун ухаан ашигласан сүлжээний төсөл. Уг төслийн хүрээнд гудамжинд байрлуулсан хэдэн мянган камерын тусламжтайгаар авто замын гэрлэн дохиог удирдаж, замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохицуулах, ослыг илрүүлэх арга хэмжээг эхний ээлжинд аваад эхэлжээ.