Сансрын зочид буудал
related link Холбоос

Сансрын уудамд аялагч, жуулчдыг хүлээн авах анхны зочид буудал “Аврора” станц дээр нээгджээ. Хөлгийн багийнхнаас гадна дөрвөн аялагч 12 өдрийн сансарт хийх аяллынхаа үеэр энэ буудалд хоноглож болно. Зочид хөлөг дээр татах хүчнээс ангид жингүйдэн, хөлгийн багийнхантай жимс ногоо тарих зэрэг туршилт хийх боломжтой ажээ. Аврора 90 минут тутамд дэлхийг бүтэн тойрох учир зочид 24 цагийн хугацаанд 16 удаа нар мандаж, жаргахыг харна. Orion Span технологийн компанийн хөгжүүлж буй уг зочид буудал 2021 онд ашиглалтад орж, 2022 оноос анхны зочдоо хүлээн авах ажээ. Зуун мянган ам. доллар төлж байрлах энэ өвөрмөц зочид буудалд хоолыг нь харин таван одтой буудлынх шиг байна гэж хүлээлтгүй гэдгийг “анхааруулжээ.”